Хантайширын нурууны халиун бугыг есдүгээр сард тоолно

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-05-28 21:49:29

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Халиун сумын нутаг Хантайширын нурууны халиун бугын тоо толгойг есдүгээр сард тоолно.

Тодруулбал, ШУА, “Алтайн халиун буга” ТББ-тай хамтран Хантайширын нурууны халиун бугын тооллогыг түүхэндээ анх удаа есдүгээр сард хамтран хийхээр төлөвлөж байгаа тухай БОАЖГ-аас мэлээллээ.

Тавдугаар сарын 27-нд Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дэргэдэх Хантайширын нурууны Буга нутагшуулах төвд нутагшуулж буй 3 настай Шарга нэртэй эр буга, 4 настай Коко нэртэй эм бугад ШУА-ийн биологийн хүрээлэнгээс сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ. Ингэснээр Төв аймгийн Хустайн нуруунаас нутагшуулсан бугын шилжилт хөдөлгөөн, амьдралын идэвх зэргийг судлах бөгөөд шинжлэх ухааны томоохон ач холбогдолтой судалгаа болох ажээ.


Холбоотой мэдээ