Хүчтэй шороон шуурга шуурахыг сэрэмжлүүллээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-05-29 10:19:56

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн нийт нутгаар тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд салхи секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОШТ-өөс сэрэмжлүүллээ. 

Иймд тээвэрчдийг онц шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байх мөн малчдыг сонор сэрэмжээ алдахгүй байж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулав.

Холбоотой мэдээ