Г.Цандагва Монгол Улсын аварга малчин цол, тэмдгээр шагнууллаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-05-30 13:55:31

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын малчин Гомбын Цандагва Монгол Улсын аварга малчин цол тэмдгээр шагнууллаа.  

Тодруулбал, Орон нутгийнхаа малчдыг манлайлж, малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэн, үүлдэр угсааг сайжруулж буй Эрдэнэ сумын малчин Гомбын Цандагвын аж ахуйн салбарт оруулсан хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Монгол Улсын аварга малчнаар өргөмжиллөө. Аваргын шагналыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд албаны бусад төлөөллийн хамт өргөө гэрт нь гардуулан өглөө. Тэрээр удам дамжсан малчин бөгөөд мал маллаад 30 гаруй жил болж буй ажээ.

Аварга малчин Г.Цандагва хэлэхдээ: -"Малынхаа үүлдэр угсааг сайжруулснаар ноос, ноолуурын гарц нэмэгдэж байгаа. Энэ жилийн тухайд ямааны ноолуурын үнэ өндөр байгаа нь малчдын эдийн засагт бодит дэмжлэг болж чадаж байна" хэмээн онцолсон юм.

Холбоотой мэдээ