Коронавирусний халдвар авсан нийт тохиолдлын 93 хувь буюу 269 хүн бүрэн эдгэрчээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-06-02 19:06:20

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 5 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 289 боллоо.

Тодруулбал, сүүлийн 24 цагт түргэвчилсэн шинжилгээг 109 хүнд, PCR шинжилгээг 18 хүнд хийснээс 5 тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдол 289 болсон тухай ЭМГ-ын дарга Ц.Туяа мэдээлэв. Шинээр бүртгэгдсэн 5 тохиолдлын 4 нь аймгийн төв Есөнбулаг сумаас, 1 нь “Алтайн хүдэр” компанийн ажилтан Завхан аймгийн иргэнээс илэрсэн байна. Үүнтэй холбоотойгоор Цээл суманд хөл хорио тогтоож, Завхан аймгийн иргэний явсан маршрут, харьцагчдыг тогтоохоор ажлаа эхлүүлсэн тухайгаа аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн юм.

Коронавирусний халдварын улмаас дөрөвдүгээр сарын 24-нөөс эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн иргэдээс 93 хувь буюу 269 хүн бүрэн эдгэрч, өнөөдрийн байдлаар 18 хүн хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Түүнчлэн өнөөдрийн байдлаар дархлаажуулалтад хамрагдах ёстой 37563 иргэнээс вакцины эхний тунгаа 32007, давтан тунгаа 19095 иргэн хийлгэсэн байна.


Холбоотой мэдээ