Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг дахин сунгалаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-06-03 20:30:41

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг зургаадугаар сарын 16-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа. 


Харин тус аймгийн Хөхморьт, Цээл сумыг “Улаан түвшин”-д шилжүүлж, Тайшир, Жаргалан сумыг Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зоихон байгуулж ажиллахыг сумдын Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо.

"Коронавирусний халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын дагуу тусгай нөхцөл шаардлагын дагуу зах, худалдааны төв, хүнс, барааны дэлгүүр, хоол, үсчин, оёдол болон авто болон дугуй засварын үйлчилгээг өдрийн 10:00-18:00 цагийн хооронд халдвар хамгааллын дэглэмийг сахиулан ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов. Мөн хугацаанд архи, согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглолоо. 



Холбоотой мэдээ