Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 5 тохиолдол бүртгэгдэв

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-06-03 20:36:17

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдварын  5 тохиолдол бүртгэгдэж нийт 294 боллоо.

Түргэвчилсэн шинжилгээг 162 хүнд, PCR шинжилгээг 27 хүнд хийснээс 5 тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээр тохиолдлууд өчигдөр батлагдсан "Алтай хүдэр"" компанийн ажилтны ойрын хавьтлаас илэрсэн тухай ЭМГ-аас мэдээлэв. Түүнчлэн сүүлийн 24 цагт нэг хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол эмнэлзүйн хувьд хөнгөн 19, хүндэвтэр 3 хүн эмчлүүлж байна.

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, хүүхэд багачуудыг хараа хяналтгүй явуулахгүй байх, амны хаалтаа зүүж, гараа ариутгаж байхыг Аймгийн онцгой комиссоос анхаарууллаа. 


Холбоотой мэдээ