Говь-Алтай аймгийн баяр наадам 7 дугаар сарын 1, 2-ны өдөр болно

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-06-05 18:33:59

Говь-Алтай /МОНЦАМЭ/.  Говь-Алтай аймгийн 98 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 1, 2-ны өдөр болно.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 38 дугаар тогтоолоор Тулгар төрийн 2230, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 98 жил, аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулахаар баталсан байна. Энэ жилийн аймгийн баяр наадамд улсын цолтой бөхчүүдийг барилдуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Одоогоор баяр наадмыг зохион байгуулах комисс, хороодыг байгуулан бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.



Холбоотой мэдээ