Улаанбаатарт бага зэргийн аадар бороотой 23-25 хэм дулаан байна

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-06-06 07:13:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 23-25 хэм дулаан байна.

 

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, цаашдаа төв, зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

 

2021 оны 6 сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

 

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна.

 

Агаарын температур: Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 7-12 хэм, Их нууруудын хотгор, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн баруун хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

  

Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.

 

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 21-23 хэм дулаан байна.

 

2021 оны 06 дугаар сарын 07-11 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 7-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 9-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Салхи 7-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 4-9 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 9,10-нд нутгийн өмнөд хэсгээр дулаарна.

Холбоотой мэдээ