"Монгол Улсын аварга малчин өрх"-ийн шагналыг гардууллаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-06-06 12:34:02

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаантуг багийн малчин Х.Төмөрбаатарын "Улсын аварга малчин өрх" -ийн шагналыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд албаны төлөөлөлтэй хамт очиж гардуулан өгөв.

Х.Төмөрбаатарынх удам дамжсан малчин өрх бөгөөд 30 жил мал маллаж ийнхүү 45 насандаа Улсын аварга малчны болзол хангажээ.

Мал аж ахуйн салбарт олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, туслах болон залуу малчдад мал маллах арга туршлагаа зааж сурган тэднийг малжуулсан, малынхаа чанарыг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан малчдаа Монголын төр үнэлж жил бүр “Монгол Улсын аварга малчин өрх”-өөр өргөмжлөн алдаршуулдаг уламжлалтай билээ.

Холбоотой мэдээ