Халдварын тохиолдол 16-аар нэмэгдэж нийт 340 боллоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-06-08 13:36:27

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт сүүлийн 24 цагт 421 хүнд түргэвчилсэн, 150 хүнээс PCR шинжилгээ авчээ. Шинжилгээнд хамрагдсан иргэдээс 16 тохиолдол илэрч нийт тохиолдол 340 болж нэмэгдсэн тухай Аймгийн онцгой комиссоос мэдээлэв. Дээрх тохиолдлуудын 10 нь Есөнбулаг сумаас илэрсэн бол Дэлгэр сумаас 2, Хөхморьт сумаас 2, Чандмань сумаас 1 тохиолдол бүртгэгдсэн байна.

Халдварын тохиолдол цаашид нэмэгдэх хандлагатай байгаа тул онцын шаардлагагүй бол гэртээ байх, гараа тогтмол угааж ариутгах, амны хаалт тогтмол шүүх, хүн хоорондын зайгаа барихыг Аймгийн онцгой комиссоос анхааруулав.

Холбоотой мэдээ