Х.Пүрэв хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдав

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-06-08 15:33:22

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Төр нийгмийн зүтгэлтэн Х.Пүрэв хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа.

Тонхил сумын ИТХ-ын даргаар 4 жил, Засаг даргаар 12 жил ажилласан Х.Пүрэвийн  хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, Төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-оор шагнагдсаныг сумын ИТХ-ын дарга Г.Чимэд-Очир, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, сумын Засаг дарга М.Насанбат нар гардуулан өгөв.

Х.Пүрэв нь  1979 оноос хойш 40 жил тасралтгүй сум орныхоо нийгэм эдийн засгийг хөгжүүлэхэд өөрийн мэдлэг, мэргэжил, оюун ухаан, бие сэтгэлээ зориулан өнөөг хүртэл төрсөн нутгийнхаа ард түмний сайн сайхны төлөө ажиллаж байгаа сум удирдагчдын нэг юм хэмээн Тонхил сумын ЗДТГ-аас танилцууллаа.

Холбоотой мэдээ