Завхан аймагт сонгуулийн ирц 14.2 хувьтай байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-06-09 12:57:58

Завхан/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Завхан аймгийн 109 хэсгийн хороонд 47386 сонгогч санал өгөхөөс 11.00 цагийн байдлаар 6731 иргэн саналаа өгч ирц 14.2 хувьтай байна.

Насны ангиллаар нь авч үзвэл, 18-19 насны иргэд 10 хувь, 20-24 насныхан зургаан хувь, 35-39 насныхан 10.9 хувь, 40-44 насныхан 12.4 хувьтай саналаа өгчээ. Харин 45-49 насны иргэд 14 хувь, 55-59 насны иргэд 21.5 хувь, 60-64 насны иргэд 27.9 хувь, 70-аас дээш насны иргэд 38.8 хувьтай саналаа өгчээ.

Сумдаас хамгийн өндөр ирцтэй нь Цагаанчулуут 21.62 хувьтай, хамгийн бага ирцтэй нь Отгон сум 9.27 хувь, Ургамал сум 9.78 хувьтай байна гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв. 


Холбоотой мэдээ