Хүдэр нутгийн үзэсгэлэн төгс байгаль

Фото
otgontsetseg@montsame.mn
2021-06-11 14:59:16

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүдэр сум нь 40 гаруй жилийн түүхийг элээж байгаа байгалийн үзэсгэлэн төгс, баялагтайгаараа алдартай нутаг.

Тус сум нь Сэлэнгэ аймгийн зүүн хэсэгт, нийслэл хотоос 405 км, аймгийн төвөөсөө 168 км зайд оршдог. Баруун талаараа Сэлэнгэ аймгийн Ерөө сумтай, баруун хойт талаараа Алтанбулаг сумтай, хойд талаараа ОХУ-тай хиллэдэг. Хүдэр сум нь төмрийн хүдэр, нүүрс, алт зэрэг байгалийн баялаг ихтэйгээс гадна хүн ардын хүнсний болон эмчилгээнд хэрэглэдэг гүзээлзгэнэ, үхрийн нүд, улаалзгана, мойл, үрэл гэх мэт жимс жимсгэнэ бадааны үндэс, егүүшин, нохойн хошуу зэрэг эмийн ургамал элбэгтэй. Мөн хангайн болон тайгын бүслүүрийн шилмүүст, навчит ойд 10 гаруй төрлийн мод ургасан үзэсгэлэнт уул нуруудтай, ойн буга, бор гөрөөс, хүдэр, гахай, баавгай, чоно, үнэг зэрэг төрөл бүрийн ан амьтан, жигүүртэн шувууд ихтэй байгалийн үзэсгэлэнт нутаг юм.