АНУ, Европ Сугар гаргийг хамтран судална

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2021-06-11 16:52:48

ВАШИНГТОН. /VOA/. Европын Сансрын агентлаг /ESA/ АНУ-ын Агаарын уудам, сансрын нислэгийг шинжлэх судлах төвтэй /NASA/ хамтран Сугар гаргийг судлах алсын удирдлагатай аппарат хөгжүүлнэ гэдгээ пүрэв гарагт мэдэгджээ.


Ингэснээр энэ сар гарсаар Сугарыг судлах гурван хөтөлбөрийн талаар олон нийтэд танилцуулаад байна. ESA”-ийн мэдээлснээр, “EnVision” нэртэй аппарат нь “NASA”-с энэ сарын эхээр танилцуулсан “DAVINCI+”, VERITAS” хөтөлбөрүүдийн адил Сугарын агаар мандал, гадаргуугийн талаар мэдээлэл цуглуулж, тус гараг хэрхэн үүссэнийг судална.


Сугар нь Нарны аймагт манай гарагтай хамгийн ойр оршдог гараг тул эрдэмтдийн сонирхлыг ихэд татсаар ирсэн юм.  “NASA” хоёр хөтөлбөрөө 2028-2030 оны хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Харин “EnVision”-ийг хөөргөх хамгийн ойрын боломжит хугацааг 2031 онд хэмээн тооцоолж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ