Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд баяр хүргэв

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-06-11 17:44:13

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүхэд өнөөдөр баярын цахилгаан илгээлээ.


Ши Жиньпин БНХАУ, Монгол Улс нь уул усаар холбогдсон найрсаг хөршүүд бөгөөд чин сэтгэлийн хамтын ажиллагаатай түншүүд болохыг цахилгаандаа цохон тэмдэглэжээ. Мөн өдгөө хоёр талын харилцаа эрчтэй хөгжиж буйг онцолсон байна.  


COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш Хятад, Монголын Засгийн газрууд, ард иргэд халдварын эсрэг тэмцэлд нэгдэн хамтран тэмцэж, нааштай үр дүнд хүрч чадсаныг БНХАУ-ын дарга онцлон тэмдэглэв.


Мөн тэрбээр, Хятад-Монголын харилцааны хөгжилд өндөр ач холбогдол өгдөг гэдгээ онцлоод, хоёр талын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах чиглэлд У.Хүрэлсүхтэй хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ