“Хөвсгөлийн цуурай-2” үзэсгэлэнд 100 гаруй бүтээл дэлгэжээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-06-12 10:38:18

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг угтаж хоймор нутгийн уран бүтээлчдийн “Хөвсгөлийн цуурай-2” үзэсгэлэн Улаанбаатар хотноо Монголын Урчуудын эвлэлийн Арт галерейд нээлтээ хийлээ. 


Тус үзэсгэлэнд Хөвсгөлийн уугуул болон орон нутгийн зураач урчууд бүхий 30 уран бүтээлчийн Хөвсгөл нутгийн онгон дагшин байгаль, ан амьтан, 6 дахь хошуу мал цаа зэрэг 100-аад бүтээл дэлгэн тавигджээ.   

Энэ үеэр Хөвсгөл  аймгийн ИТХ-аас “Чингүнжав” одонгоор Төрийн шагналт Ардын зураач Тариалан сумын уугуул До.Болд, ахмад зураач Бүрэнтогтох сумын уугуул С.Болдбаатар, Түнэл сумын уугуул Г.Цэнгүнжав нарыг,  Хөвсгөлийн “Хүндэт тэмдэг”-ээр Цэцэрлэг сумын уугуул Р.Ариунболд нарыг соёл урлагийн салбарт үр бүтээлтэй ажилласныг өндрөөр үнэлж шагнасныг хүндэтгэлтэйгээр гардуулан өгчээ. "Хөвсгөлийн цуурай-2" үзэсгэлэнг аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд аймаг байгуулагдсаны 90 жилийн ойгоор Хөвсгөлийнхөндөө толилуулах ажээ.


Холбоотой мэдээ