Э.Блинкен Монголын ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мэдэгдэл хийв

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-06-12 09:39:52

ВАШИНГТОН. /State.gov/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан баасан гарагт хэвлэлийн мэдэгдэл хийлээ.


Үүнд, “АНУ Монгол Улсын ард түмэн, Засгийн газарт 1990 оны ардчилсан хувьсгалаас хойших ерөнхийлөгчийн найм дахь сонгуулиа зургаадугаар сарын 9-ний өдөр амжилттай явуулсанд баяр хүргэж байна.


Бид Монгол Улсын ардчиллын төлөөх тууштай үйл хэргийг сайшаадаг бөгөөд Монголын “гуравдагч хөрш”, стратегийн түнш гэдгээрээ бахархдаг.


Бид түншлэлийн харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж, хамтын ардчилсан үнэт зүйлс болон Монголын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бэхжүүлэх чиглэлд Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхтэй хамтрaн ажиллахдаа баяртай байна” гэжээ. 

Холбоотой мэдээ