3000 мл цус алдсан хүүхдийн амийг аварчээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-06-12 19:41:38
Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ сарын 11-ний шөнө мотоциклээс унаж, гэмтлийн улмаас дэлүү нь задарч 3000 мл цус алдсан Батноров сумын харьяа есдүгээр ангийн хүүхдэд шуурхай арга хэмжээ авч, газар дээр нь яаралтай хагалгаа хийж амийг нь аварчээ.
Тухайн хагалгааг Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн их эмч н.Батзаяа, Бэрх тосгоны Сум дундын мэдээгүйжүүлгийн эмч Э.Ганзул, Сум дундын мэс заслын эмч Н.Энхтулга, Хагалгааны сувилагч Т.Гантигмаа, Мэдээгүйжүүлгийн сувилагч Ү.Бүтэдмаа Д.Оюунчимэг Жолооч Д.Дашдорж зэрэг хагалгааны баг бүрэлдэхүүн хийжээ.
Нийтдээ хоёр цаг 30 минут үргэлжилж, хагалгаа амжилттай болсон бөгөөд одоогоор хүүхдийн биеийн ерөнхий байдал сайжирч, сумандаа хэвтэн эмчлүүлж байна.
Холбоотой мэдээ