Аймгийн засаг даргын зөвлөл хуралдав

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-06-15 11:58:44
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн засаг даргын Удирдлагын зөвлөлийн бүрэлдэхүүн энэ сарын 14-нд хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тухайлбал, хуралдааны эхэнд зүрхний яаралтай хагалгаанд орох 10 хүүхдийн хагалгааны зөрүү өртгийг Засаг даргын нөөц сангаас шийдвэрлэн олгохоор болсон.
Үүнчлэн зөвлөлийн хурлаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Хэтийн Хэнтий" хөтөлбөрийн хүрээнд тусгагдсан, “Хэнтий орон сууц”, “Зөгийн үүр”, “Гэрээт малчин”, “Эх-хүүхдийн эрүүл мэнд” зэрэг 4 арга хэмжээний нээлтийг зохион байгуулахтай холбогдсон асуудлыг ярилцав. Мөн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг нийтэд танилцуулах, 2021 оны бүтээн байгуулалтын ажлын явц, ковидын нөхцөл байдал, Ардын хувьсгалын 100 жил, аймаг байгуулагдсаны 98 жилийн баяр наадмын бэлтгэл ажил зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Холбоотой мэдээ