Коронавируст халдвар хавсарсан оноштой иргэн нас барлаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-06-15 20:38:04

Баянхонгор /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын эмчилгээ хийлгэж байсан иргэн нас барсан тохиолдол Баянхонгор аймагт бүртгэгдлээ. Тодруулбал, Тусгаарлан эмчлэх нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэн /76 настай, эрэгтэй/ өнөөдөр өглөө нас баржээ. 

Тухайн иргэн артерийн даралт ихсэх өвчтэй, хоёрдугаар үе шат, эрсдэл өндөртэй, зүрх судасны архаг дутагдалтай байсан бөгөөд коронавирусээр халдварлаад Тусгаарлах эмнэлэгт хоёр дахь хоногтоо эмчлүүлж байсан байна.

Холбоотой мэдээ