Мал эмнэлгийн газар ажлаараа улсын хэмжээнд хоёрдугаар байр эзэлжээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-06-16 20:37:39
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Мал эмнэлгийн газар ажлаараа улсын хэмжээнд хоёрдугаар байр эзэлж, Мал эмнэлгийн ерөнхий газраас өргөмжлөл ирүүлснийг аймгийн Засаг дарга гардуулан өглөө.
Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл ирүүлсэн өргөмжлөлдөө "Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, мал амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих, мал амьтны нэгдсэн системийн хэрэгжилт, шуурхай бэлэн байдлыг хангаж, ажилласныг үнэлэн хоёрдугаар байрт өргөмжилсөн" талаар дурджээ.
Мөн тус аймгийн Өмнөдэлгэр сумын “Юмт гэгээ” ХХК нь Мал эмнэлгийн Ерөнхий газрын “2020 оны аварга Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж”-ээр шалгарсан бөгөөд цом, өргөмжлөлөөр шагнуулсныг гардуулан өгч, баяр хүргэв.
Холбоотой мэдээ