Сургуулиуд хөл бөмбөгийн аваргаа шалгаруулав

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 15:05:47

Өнгөрөгч амралтын өдөр ерөнхий болосвролын сургуулиудын Төв аймгийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн болж өндөрлөлөө.

Сүүлийн хэдэн жил, жил алгасалгүй болж,хөлбөмбөгийн спортоор хичээллэгсэдийн тоог нэмэгдүүлж буй  уг тэмцээнд 14 байгууллагын 60 гаруй  тамирчин оролцож гурван насны ангилалд өрсөлдөв. Тэмцээний хамгийн бага буюу 11-13 насыг Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн нэг, хоёр, Лүн сумын багууд хошуучилсан бол 14-16 насанд  Лүн, “Dream”, “Төв”-ийн баг эхний байрт шалгарч, насанд хүрэгчдийг мөн Лүн сум тэргүүлж, “Хангарьд”,Баянчандманы багууд удаах байрт оржээ. Зохион байгуулагчид оролцогчдын ур чадвар жил ирэх бүр сайжирч,тэмцээний чанар чансаа өссөөр байгааг онцлов.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд