Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн уралдаан зарлажээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-06-17 12:15:18
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн уралдаан зарлалаа.
"Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй, ахмад, өрх толгойлсон эцэг, эхийн хувиараа хөдөлмөр эрхлэх нөхцөл боломжийг бүрдүүлэн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр байнгын ажлын байрыг нэмэгдүүлэх, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас төслийн уралдааныг зарлаж байна. Төслийг ирэх сарын 10-ны өдрийн дотор харьяа сумын хөдөлмөр, халамжийн мэргэжилтэн хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг 7053-3911, 7053-2497 утсаар лавлах боломжтой.
Өнгөрсөн оны 12-р сарын байдлаар тус аймагт хөгжлийн бэрхшээлтэй 2189 иргэн байгаагийн 44,2 хувь эмэгтэйчүүд байна.
Холбоотой мэдээ