Япон улс долоодугаар сараас вакцинжуулалтын паспорт олгож эхлэхээр төлөвлөж байна

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-06-17 12:47:18

ТОКИО. /TASS/. Японы Засгийн газар долоодугаар сарын дундуур эсвэл сүүлчээр коронавирусний вакцин хийлгэсэн хүмүүст вакцинжуулалтын паспорт олгож эхлэхээр төлөвлөж байна.


Энэ тухай Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Кацунобу Като пүрэв гарагт болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.


“Бид түнш орнуудтай байгуулсан гэрээний хүрээнд коронавирусний вакцин тариулсан хүмүүст нэвтрэх зарим хязгаарлалтыг хөнгөвчлөх вакцинжуулалтын паспорт олгох бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Эдгээрийг долоодугаар сарын дундуур эсвэл сүүлчээр олгож эхэлнэ гэж найдаж байна. Паспортыг гэрчилгээний хэлбэрээр олгохоор төлөвлөж байгаа боловч бид мөн цахим хэлбэрээр тараах боломжийг судалж байна” гэж Като хэлжээ.


Японд коронавирусний вакцинжуулалт хоёрдугаар сарын дундуур эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 2.9 сая хүн вакцины хоёр тунг бүрэн хийлгэснээс 4.8 сая нь эрүүл мэндийн салбарын ажилтнууд байна. Тус улс 65-аас дээш насны 36 сая иргэнээ дөрөвдүгээр сарын 12-ноос вакцинжуулж эхэлжээ.

Холбоотой мэдээ