Их Британид өдөрт халдварын 9055 тохиолдол илэрлээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-06-17 14:42:03

ЛОНДОН. /Reuters/. Их Британид лхагва гарагт “COVID-19” халдварын 9055 тохиолдол илэрсэн нь сүүлийн дөрвөн сарын хугацаанд өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Энэ нь Энэтхэгт анх илэрсэн шинэ, илүү хурдан хувилбар тус улсад тархаж буйг харуулж байна.


Засгийн газрын мэдээлснээр, улсын хэмжээнд өдөрт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо 9000 давсан нь хоёрдугаар сарын 25-наас хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсноос гадна өмнөх өдрийнхөөс тавны нэгээр өссөн үзүүлэлт болжээ.


Энэ долоо хоногт Их Британийн эрх баригчид “COVID-19”-ийн хязгаарлалтуудыг сулруулах төлөвлөгөөний сүүлийн үе шатыг хэрэгжүүлэх хугацаагаа нэг сараар хойшлуулж буйгаа мэдэгдээд, вакцинжуулалтын аянаа улам эрчимжүүлэхээ мэдээлсэн юм. Тус улсад лхагва гарагт халдварын улмаас есөн хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ