Булган аймагт сүүлийн 24 цагт халдварын долоон тохиолдол нэмэгдлээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-06-17 17:23:02

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссоос коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн 16.00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Аймгийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд долоон тохиолдол бүртгэгдсэн байна.

Ингэснээр нийт халдвар авсан хүний тоо 439 болж байна. Шинээр батлагдсан халдварын тухайд бүгд халдвартай иргэнтэй харьцагч нараас илэрсэн. Булган суманд хоёр, Тэшиг суманд хоёр, Хишиг-Өндөр, Гурванбулаг сум, Хялганат тосгонд тус бүр нэг батлагдсан. Аймгийн хэмжээгээр халдвар авсан хүмүүсийн 304 нь эдгэрсэн гэж мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар 132 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 126, хүндэвтэр дөрөв, хүнд хоёр байна. Аймгийн эмнэлэгт 24, Баяннуур суманд нэг, Бугатад хоёр, Дашинчилэнд хоёр, Могодод дөрөв, Тэшигт тав, Хялганат тосгонд зургаа, Бүрэгхангайд найм, Хангалд 10, Орхонд 18, Хишиг-Өндөрт 19, Гурванбулаг суманд 28 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.  Халдвар авсан иргэдийн 106 буюу 24,1 нь хүүхэд байна. 

Холбоотой мэдээ