Үхэр, могой жилтнээ эерэг сайн хэмээжээ

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-06-18 06:19:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны зургаадугаар сарын 18. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны дунд хөх морь сарын шинийн 8. Сугар гараг. Харцага одтой, нэг цагаан мэнгэтэй, улаагчин тахиа өдөр.

 

Барилдлага: Үл тохирох

 

Шүтэн барилдлага: Мунхрахуй

 

Суудал: шороо

 

Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.

 

Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал нас уртадна хэмээжээ.

Холбоотой мэдээ