Монголын Үндэсний музей: Сийлбэртэй ган дөрөө

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2021-06-18 12:12:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ удаад Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй сийлбэртэй ган дөрөөг толилуулж байна.

 

XX зуунд холбогдох энэхүү дөрөөг гангаар хийсэн бөгөөд 19:15см хэмжээтэй юм.

 

Монголчуудын адууны соёлтой холбоотой чухал тоног хэрэгслийн нэг нь дөрөө юм. Морь, малд мордох, унаж явахад зориулсан эмээл, тохошны нэгэн эдлэл эмээлийн дөрөөг ган, ширэм, гууль, мод, төмөр болон бусад олон төрлийн эдээр хийх бөгөөд дөрөөг монгол, жийжүү, хавирган хэмээн хэлбэр хийцээр нь ялгана.

 

Музейн сан хөмрөгт буй энэхүү дөрөөний сэнж нь навчин суурьтай, цэцгэн хээтэй, зээ бадтай. Дөрөөний хавирга буюу сэнж бүхий хажуу хэсгийг ургамал цэцгэн хээг цоолборлон сийлсэн. Дөрөөн таваг нь цоолбор хээтэй ба дөрөөний зага буюу дөрөөн таваг, хавиргыг хөвөөлж хас болон эвэр, хамар угалз хээг хоршуулан сийлсэн гоёмсог хийцтэй.

Монголчууд эмээлийн дөрөөг ган, ширэм, гууль зэргээр урладаг. Дөрөөг монгол жиижүү, хавирган хэмээн хэлбэр хийцээр нь ялган нэрлэдэг.


Холбоотой мэдээ