“Бараат” хогийн цэгийг 138 сая төгрөгөөр дарж булшлав

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-06-18 19:18:59

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын агаар, орчныг бохирдуулагч гол эх үүсвэрүүдийн нэг нь “Бараат хог”-ийн цэг, түүнээс ялгарч буй утаа юм.  60 орчим жил хуримтлагдсан хур хогийг дарж булшлах ажлыг энэ сарын 3-ны өдрөөс төр, иргэн, ААНБ хамтран эхлүүлсэн.  

Нийт 6.2 км урттай 15 га талбай бүхий  40-60 метрийн гүн жалганд хуримтлагдсан хогийг булж устгахад гурав орчим тэрбум төгрөг шаардлагатай тооцоо судалгаа өмнө нь гарч байсан. Тэгвэл төр, иргэн ААНБ-ын хамтын ажиллагааны хүрээнд 138 сая төгрөгөөр уг ажлыг 14 хоногийн хугацаанд хийж дуусгажээ.

Уг ажлыг “Green head” ХХК зохион байгуулж, “Марал тамирын гол” нөхөрлөл “Анто Од” ХХК, “Ган хүдэр орд” ХХК, “Уулс ноён” ХХК, Нийтийн аж ахуй үйлчилгээний газар, хувь хүмүүс хамтран гүйцэтгэжээ. Цэвэрлэсэн талбайд НААҮГ-аас байнгын харуул хамгаалалт, хяналтыг тавих бөгөөд заасан цэгт хогоо хаяж хэвшихийг иргэддээ уриалж байна.

Холбоотой мэдээ