Луу, бич жилтнээ эерэг сайн хэмээжээ

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-06-21 07:24:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны зургаадугаар сарын 21. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны дунд хөх морь сарын шинийн 11. Сумъяа гараг. Хонгорцог одтой, долоон улаан мэнгэтэй, цаган хулгана өдөр.

 

Барилдлага: Үхэх

 

Шүтэн барилдлага: Нэр өнгө

 

Суудал : Ус

 

Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан,гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн.

 

Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

Холбоотой мэдээ