Улаангом сумын 49 настай иргэн коронавирусний халдвараар нас барлаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-06-20 14:08:13

Увс /МОНЦАМЭ/. Увс аймагт коронавирусний халдварын улмаас Улаангом сумын 49 настай иргэн нас барлаа. Тэрбээр энэ сарын 19-ний өдөр архины хордлогод орсон гэсэн оноштойгоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна. Улмаар коронавирусний түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад эерэг гарсан тул эрчимт эмчилгээг яаравчлан хийсэн боловч нас баржээ.

Тухайн иргэний асуумжаар энэ сарын 9-ний өдөр Улаанбаатар хотоос оюутан хүүхдүүд нь ирсэн байна. Мөн ковидын эсрэг вакцин хийлгээд 14 хоносон байжээ.

Тухайн иргэний эхнэрээс ковидын шинжилгээ авахад мөн эерэг гарсан бөгөөд одоогоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Холбоотой мэдээ