Сорьцын шинжилгээг хийж дуусаагүй байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-06-21 11:27:00

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт коронавируст халдварын хавьталд тодорхойлогдсон иргэдийн сорьцод шинжилгээ хийж дуусаагүй байна. Ойрын хавьтлын нийт 5864 хүнд тандалт судалгаа хийж, сорьц зөөвөрлөж байна. 


Өнөөдрийн байдлаар нийт коронавируст халдварын батлагдсан 954 тохиолдлын хамгийн бага 10 сартай, хамгийн өндөр настай нь 88, дундаж нас 32.5, дундаж ам бүлийн тоо 4.2 байна. Батлагдсан тохиолдлуудын 59 хувь нь эмэгтэй, 41 хувь нь эрэгтэй. 


Эмнэлэгт хэвтэж байгаа: 301

ӨЭМТ-ийн хяналтад эмчлүүлж байгаа: 76

Эдгэрсэн 574 


Иргэн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг мэргэжлийн байгууллагууд анхаарууллаа.

Холбоотой мэдээ