Нийт 2783 иргэнийг өчигдөр дархлаажуулжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-06-21 11:59:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар нийт 2783  иргэнийг өчигдөр  дархлаажуулжээ.

Үүнээс нийслэлд 1957  хүн, орон нутагт 826 хүн вакцинд хамрагдсан байна.


Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 971 159  нь эхний тунг, 856 002 нь хоёрдугаар тунг тариулжээ. Орон нутагт вакцины нэгдүгээр тунг 941 076 хүн, хоёрдугаар тунг 840 243 хүн тариулаад байна.


Харин улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгаар нийт 1 912 235 хүн, хоёрдугаар тунгаар 1 696 245 хүнийг дархлаажуулаад байгаа юм. Мөн халдвар авсан иргэдийн дийлэнх нь 20-40 насныхан байна. Тиймээс эдгээр иргэд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдах, шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх, хүн хоорондын  1.5-2 метрийн зай барих, амны хаалтаа тогтмол зүүх, гараа сайтар савандаж угаах зэрэг халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлахыг ЭМЯ-наас уриаллаа.


Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:

Ковид-19-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх

Дулаан хувцаслах

Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх

Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх

Эмчийн үзлэгт орох

Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх

Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)


Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?

Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх

Даарахгүй байх, хоёр хоног ус хүргэхгүй байх

Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах

Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх

Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх

Холбоотой мэдээ