Халдвар авсан 28 хүн гэрээр эмчлүүлж байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-21 12:45:25

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд 38 хүн коронавирусний халдвар авсан нь тогтоогдож, батлагдсан тохиолдол нийт 445 болсон. 

Тэгвэл зургаадугаар сарын 21-ний өдрийн байдлаар коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 27-оор нэмэгдэж, нийт 472 болсон байна.

Тодруулбал, Улаанбаатар хотоос ирсэн гурван иргэн, халдвартай иргэний ойрын хавьтал буюу Цэцэг сумын 13 иргэнээс халдвар илэрчээ. Мөн аймгийн төв Жаргалант сумын Буянт, Бичигт, Бугат, Цамбагарав, Жаргалан багт оршин суух 11 иргэнээс тус тус халдвар илэрчээ.

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн байдлаар 124 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хоёр хүний биеийн байдал хүнд, дөрвөн хүнийх хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.

Мөн халдвар авсан 28 хүн гэрээр эмчлүүлж байна. Тодруулбал, Булган суманд тав, Цэцэг суманд 18, Жаргалант суманд таван хүн гэрээр эмчлүүлж буй.   

Сүүлийн 24 цагт зургаан хүн эмнэлгээс гарсан ба халдварын батлагдсан тохиолдлын 320 нь эдгэрчээ.

Одоо Ховд аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 715, тусгаарлан ажиглах байранд 19, гэрийн тусгаарлалтад 638, гэрийн ажиглалтад 349 иргэн байна.



Холбоотой мэдээ