Баруунтуруун суманд ухаалаг худгийг ашиглалтад орууллаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-06-21 13:38:18

Увс /МОНЦАМЭ/. Баруунтуруун сумын төвд орших Хийдийн худагт ухаалаг төхөөрөмж суурилуулсан байна. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 25 сая төгрөгийн санхүүжилтаар ийнхүү тус худгийг ухаалаг болгожээ.

Тус худгийн барилга угсралтын ажлыг “Баялаг говь” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд иргэд ус авахдаа хэрэглэх 300 ширхэг картыг сумын ЗДТГ-т хүлээлгэн өгсөн байна.

Ингэснээр Баруунтуруун суманд хоёр ухаалаг худаг ажиллаж эхэлсэн бөгөөд карт нь хоорондоо тохирох аж.

         

Холбоотой мэдээ