Жирэмсэн эмэгтэй, өндөр настан, бага насны хүүхэдтэйгээ тусгаарлагдахгүй байхыг анхаарууллаа

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-06-21 16:24:39

Дорнод /МОНЦАМЭ/. Халдварын голомттой бүс нутгаас Дорнод аймагт ирж байгаа бол жирэмсэн эмэгтэй, өндөр настан, бага насны хүүхэдтэйгээ тусгаарлагдахгүй байхыг анхааруулж байна. Учир нь, нийт бүртгэгдэж байгаа тохиолдлуудаас харахад, гэрт нь халдварын голомттой бүс нутгаас хүн ирж, зургаа дахь хоногийн тандалтын шинжилгээгээр коронавирус илрэх тохиолдол буурахгүй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор тухайн иргэний гэрт нь байгаа бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настан халдварлах тохиолдол нэмэгдэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн халдвартын тасагт жирэмсэн эмэгтэй дөрөв, хүүхэд 58, өндөр настан хоёр хүн байна. 

Холбоотой мэдээ