"Инвескор Бонд"-ын хоёрдогч арилжааг эхлүүлэхээр боллоо

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-06-21 14:44:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Инвескор ББСБ” ХК-ийн гаргасан "Инвескор Бонд"-ын анхдагч арилжаа дуусч хоёрдогч арилжааг эхлүүлэхээр боллоо. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) "Инвескор ББСБ” ХК-ийн нийтэд санал болгон арилжаалсан "Инвескор Бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцов. 

СЗХ-ны даргын тоот албан бичгээр ийнхүү шийдвэрлэж улмаар дээрх бондын хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрлийг олгожээ. "Инвескор Бонд"-ын хоёрдогч зах зээлийн арилжааг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК дахь хөрөнгө оруулагчдын дансанд бондыг байршуулан холбогдох мэдээллийг солилцсоны дараа 6 дугаар сарын 22-нд эхлүүлэхээр боллоо. Иймээс хөрөнгө оруулагч нарт анхдагч зах зээлийн арилжаанаас үлдсэн мөнгийг үнэт цаасны компаниараа дамжуулан буцаан авах эрх үүссэн болохыг Хөрөнгийн биржээс мэдээллээ. 


Холбоотой мэдээ