Эр хонь 250 мянган төгрөгийн үнэтэй байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-06-21 15:18:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн түүхий эдийн "Эмээлт" захад өнөөдрийн байдлаар ноолуур кг нь 103-115 мянган төгрөгийн үнэтэй байна. Ямааны арьс өлөнтэйгөө 1000 төгрөг, нэхий мөн өлөнтэйгөө 5000 төгрөг, ноос кг нь 1000 төгрөгийн үнэтэй байна. Малын үнэ ханш:

  • эр ямаа 100 мянган төгрөг,
  • эр ямаа 120 мянга төгрөг, 
  • эм хонь 150 мянга, 
  • эр хонь 250 мянга,
  • эр үхэр 1.3 сая,
  • адуу 800 мянгаас 1 сая төгрөгийн тус бүр үнэтэй байна. 




Харин нийслэлийн хүнсний "Хүчит шонхор" худалдааны захад өнөөдрийн байдлаар:

  • ямааны мах кг нь 8000-8900 төгрөг, жижиглэнгээр 11.000-12.000 төгрөг байна. 
  • хонины мах кг нь 9000-10.300 төгрөг, жижиглэнгээр 11.500-12.500 төгрөгийн үнэтэй байна. 
  • үхрийн мах кг нь 9000-12.500 төгрөг, жижиглэнгээр 13.000-14.000 төгрөг, цул мах кг нь 16.000 төгрөг байна. 
  • адууны мах кг нь 6000-8500, жижиглэнгээр 11.000-12.000 төгрөгийн үнэтэй байна. 




Холбоотой мэдээ