Зооноз өвчин судлалын төвийн барилгын шав тавилаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-06-21 16:02:08

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Зооноз өвчин судлалын төвийн барилгын шав тавилаа.

Улсын төсвийн 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоёр давхар албаны шинэ барилга барих бөгөөд “Оазислэнд констракшн” ХХК ирэх оны 8 дугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж эхлэв.

Шав тавих үеэр аймгийн Засаг дарга А.Ишдорж “УИХ-ын гишүүд маань 2021, 2022 оны улсын төсөвт олон бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлж чадсаны нэг нь ЗӨСТ-ийн барилга юм. Халдварт цар тахлын өвчинтэй тэмцэн цаг наргүй ажиллаж байгаа тус албаныханд шинэ, ая тухтай ажлын орчин бүрдүүлж өгснөөр урам зориг нэмэгдэж, илүү эрч хүчтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Холбоотой мэдээ