Биеийн байдал маш хүнд байсан 79 настай иргэн нас барлаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-06-21 16:12:25

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 380 хүнийг PCR шинжилгээнд хамруулахад 31 эерэг хариу гарсан байна.

Арвайхээр суманд өмнө батлагдсан голомтын ойрын хавьтлаас 2, Баян-Өндөр суманд мөн өмнөх голомттой холбоотой 7, Нарийнтээл сумын Баянтээг багт 19, Бүрдэд 3 тохиолдол тус тус батлагдаад байна.

Дээрх хугацаанд 505 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад Арвайхээр 7, Есөнзүйл 5, Нарийнтээл 5, Хайрхандулаан 2, Бат-Өлзий 3, Гучин-Ус 1, нийт 27 хүний хариу эерэг гарчээ. Аймгийн хэмжээнд 12 эмнэлэгт 475 хүн эмлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал маш хүнд, 6 нь хүнд, 17 нь хүндэвтэр, 450 хүний биеийн байдал хөнгөн байна.

Аймгийн БОЭТ-д коронавируст халдвараар 9 дэх хоногтоо эмчлүүлж байсан, 79 настай, архаг суурь өвчтэй иргэн биеийн байдал маш хүнд оноштойгоор нас барлаа. 

Холбоотой мэдээ