"Банкны IPO" нээлттэй хэлэлцүүлэгт олон нийтийг урьжээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-06-21 16:58:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад арилжааны банкууд хувьцаат компани болох үйл ажиллагаа явагдаж байна. Үүнтэй холбогдуулан иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх "Bank Ipo/Та аль банкны хувьцаа авах вэ?" нээлттэй вебинарыг зохион байгуулах гэж байна. 

Уг арга хэмжээг Монголбанк, СЗХ, Монголын Хөрөнгийн бирж, Үнэт цаасны арилжаа эрхлэгчийн холбоо, "Голомт", "ХАС" банк, Мандал ассет менежмент хамтран энэ сарын 24-нд зохион байгуулах талаар мэдээллээ. Санхүүгийн зохицуулагч байгууллага, банк, хөрөнгийн захын төлөөлөгч нар, мэргэжлийн байгууллагууд болон олон нийтийг оролцуулах тус вебинараар арилжааны банкууд хувьцаа гаргах эрхзүйн орчин, IPO хийх явц, "Банкны IPO ба хөрөнгө оруулагчид", "Хөрөнгийн зах ба банкны IPO" зэрэг сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг Zoom Meeting ашиглан цахимаар болох аж. 




Холбоотой мэдээ