Монгол Улсын ЭСЯ-ыг Абу Даби хотноо нээнэ

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-06-21 18:07:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайд Абдулла Аль-Тинижиг өөрийнх нь хүсэлтээр өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, АНЭУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, 2021 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгааг тэмдэглэв. Монгол Улс Абу Даби хотноо ЭСЯ-аа нээхээр ажиллаж байгааг дурдаад хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллаж ирснийг онцлов. Түүнчлэн саяхан АНЭУ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдсонд баяр хүргэв.


Элчин сайд Абдулла Аль-Тинижи АНЭУ-ын Гадаад хэргийн сайд Эрхэм дээд Шейх Абдулла Бин Заид Аль Нахъянаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт ирүүлсэн захидлыг гардуулж, Абу Даби хотноо Монгол Улсын ЭСЯ удахгүй нээх гэж байгаад баяртай байгаагаа илэрхийлэн Дубайн экспод өндөр түвшинд төлөөлөгч оролцуулахыг хүсэв.

Холбоотой мэдээ