Вакцины эхний тун хийлгэсэн иргэдийн 85 хувь нь 2 дахь тундаа хамрагджээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-06-21 19:10:55

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх вакцины эхний тунд хамрагдсан иргэдийн 85 хувь нь хоёр тундаа хамрагджээ.  

Тус аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээлж байгаагаар эхний тунд 62584, 2 дахь тунд 53193 хүн хамрагдаад байна. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалт аймгийн хэмжээнд үргэлжилж байгаа. Бүх сумын төд нэг нэг цэг ажиллаж байгаа бол аймгийн төв Даланзадгад сумын нэгдүгээр багийн төвд вакцинжуулалт хийж байгаа юм.

Мөн өнөөдрөөс эхлэн Спорт цогцолбор дээр 16, 17 настай хүүхдүүдэд тусгай хуваарийн дагуу дархлаажуулалтыг хийж байна. Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын ХШҮМХ-ийн дарга Б.Мидэрсүрэн "“Вероселл” вакцин хангалттай байгаа. Харин файзер вакциныг эрхтэн тогтолцооны эмгэгтэй, хавдартай, сүрьеэтэй болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хийхээр 3204 тунг авч ирсэн. Өнөөдрийн байдлаар 1170 хүнд хийсэн байна" гэлээ.

Холбоотой мэдээ