"Ард Даатгал", "УИД" ХК-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-06-21 18:22:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 35 ХК-ийн 308,363,248.98 төгрөгийн үнийн дүнтэй 699,764 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 18 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Ард Даатгал" (AIC+4.89%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+4.83%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бөөний худалдаа" (BHL-9.80%) болон "Адуун чулуун" ХК (ADL-9.33%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.


“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 82,750 нэгж эрхийг16.7 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 ширхэг үнэт цаасыг 100 мянган төгрөгөөр, компанийн багцын арилжаагаар 519,256 үнэт цаасыг нийт  23.3 сая төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 1.09 хувиар өсөж, 32257.23 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,654,720,593,491.71 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ