31.5 тэрбум төгрөгийн зээлийг иргэд, аж ахуйн нэгжид олгожээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-06-21 21:33:52

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Ажлын байр дэмжих гурван хувийн хүүтэй зээлд Өвөрхангай аймгаас нийт 622 иргэн, аж ахуйн нэгж хамрагдаж, 31.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг аваад байна.

Арилжааны банкуудаас хүнсний үйлдвэрлэлд 184 сая, хөнгөн үйлдвэрлэлд 1.5 тэрбум, худалдааны салбарт 21.9 тэрбум, хоол үйлдвэрлэлийн салбарт 766 сая, бусад салбарт 7.1 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгожээ.

Мөн хөдөө аж ахуйн салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хүрээнд аймгийн хэмжээнд 484 малчин өрхөд 3.7 тэрбум төгрөг, газар тариалангийн 4 иргэн, аж ахуй нэгжид 143.0 сая төгрөгийн зээлийг тус тус олгосон байна.

Холбоотой мэдээ