100 орчим хүний амийг аварсан Б.Тэнгис “Хүндэт донор” боллоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-06-22 12:29:00

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Б.Тэнгис “Хүндэт донор” боллоо. 

Тэрбээр Онцгой байдлын албанд 11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд  2013 оноос хойш найман  жил цусаа хандивлаж байна. Энэ хугацаанд  14 литр цусаа хандивлан 100 орчим  хүний амь насыг авран хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан байна. 


Холбоотой мэдээ