Тусгай дугаарт ирсэн дуудлагын 92 хувь нь дархлаажуулалттай холбоотой байжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-06-22 11:24:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11 536  дуудлага мэдээлэл бүртгэгджээ.


Дуудлагын 92 хувь буюу 10 455 нь дархлаажуулалт, шинжилгээний цэгтэй холбоотой лавлагаа мэдээлэл, 4 хувь нь гомдол, 4 хувь нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна. 

Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 96 хувь буюу 11 114 дуудлагыг шийдвэрлэжээ. Зургаадугаар сар гарсаар өнөөдрийн байдлаар, нийт 194 678 дуудлага иргэдээс ирсэн бөгөөд 130 791 буюу нийт дуудлагын 67 хувьд үйлчилсэн тухай УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ