Төмөр замчдыг "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагналаа

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-06-22 16:53:12

Дорнод /МОНЦАМЭ/. Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагналаа.

Энэхүү төрийн дээд одонг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын дэд дарга Я.Санжмятав, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Р.Рааш нар тус тасгийн хамт олонд хүндэтгэлтэйгээр гардуулж өгсөн юм. Энэ үеэр Баянтүмэн тасаг бол 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалах үйлсэд түүхэн онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдгийг хүндэт зочид тодотгон хэлж байлаа. 

Түүхийн хуудас сөхвөл, 1939 онд ЗХУ-ын Засгийн газраас Баянтүмэн-Эрээнцав, Соловьевскын 238 км төмөр замыг барьж байгуулсан түүхтэй. Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрээр ЗХУ-ын Батлан хамгаалах яамны Жанжин штаб, Өвөр байгалийн цэргийн тойргийн төмөр замын батальоны мэдэлд өгч, дайны зориулалтаар ашиглаж байжээ. 





  

Холбоотой мэдээ