АНУ-д вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан хүний тоо 150 сая давжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-06-22 12:33:20

НЬЮ-ЙОРК. /Reuters/. АНУ-д коронавирусний вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан хүний тоо даваа гарагт 150 саяыг давлаа гэж тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн цахим хуудсанд мэдээлжээ.


АНУ-ын иргэдийн 177 342 954 нь вакцины нэг тунг хийлгэсэн бол 150 046 006 хүн хоёр тунг бүрэн тариулжээ. Манай улсын нийт хүн амын 45.2 хув нь хоёр тунд бүрэн хамрагдаад байна гэж мэдээлэлд онцолсон байна.


Жонс Хопкинсийн Их сургуулийн мэдээлснээр, АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш коронавирусний халдварын 33.3 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 602 мянга гаруй хүн нас баржээ. Тус улс эдгээр үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт бичигдсэн хэвээр байна.


Холбоотой мэдээ