Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдугаар тэмцээнд С.Сундуй дэд байрт шалгарчээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-06-22 15:10:46

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдугаар онлайн шатрын тэмцээнд Сэлэнгэ аймгийн "Таван Хан" шатрын клубын дасгалжуулагч Сономын Сундуй хоёрдугаар байр эзэлжээ.

Энэ сарын 18-наас 20-ны өдрүүдэд www.lichess.org вэбсайт дээр явагдсан уг тэмцээнийг Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулжээ.

"Дасгал хөдөлгөөн хийцгээе" аяны хүрээнд болсон эл анхдугаар цахим уралдаан нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэн хөгжүүлэх зорилготой аж. Мөн ковид-19 цар тахлын хөл хорионы үед иргэдийн чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, эрүүл мэнд, биеийн дархлааг дэмжихэд нөлөөлсөн ач холбогдолтой болжээ. 

Холбоотой мэдээ